• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ТУГ” ДАГАЖ БҮТЭЭЛ УНДАРНА АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-03-19 08:00:36
Үзсэн: 183

“ТУГ” ДАГАЖ БҮТЭЭЛ УНДАРНА АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-03-19 08:00:36 Үзсэн: 183



     Нисэх хүчний түүхт 100 жилийн ойг угтаж Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Сургалт, суртал хүмүүжил сэтгэл зүйн албанаас “Туг дагаж бүтээл ундарна” аяныг өрнүүлээд байна.

     Тус аяны хүрээнд ангийн тугийг 7 хоногийн хугацаанд алба, салбар, тасгуудаар аялуулах бөгөөд хамт олонч, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлэх, соёл хүмүүжил, олон нийтийн ажлыг явуулах, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад алба салбар тасгууд өөрсдийн ажлын онцлог үйл ажиллагаагаа бие бүрэлдэхүүнд сурталчлан таниулах, хамт олныхоо дунд спорт, соёл урлагийн хөгжөөнт тэмцээн уралдаануудыг зохион байгуулах мөн ангидаа оюуны хөрөнгө оруулалт хийх шаардлагатай /ном, гарын авлага/ хандивлах, ангид нэн тэргүүнд засварлах шаардлагатай өрөө тасалгааг тохижуулж ая тухтай орчин бүрдүүлэх, сайн үйлсийн аян өрнүүлэх зэргээр бие бүрэлдэхүүнийг бүтээлч ажил өрнүүлэхэд уриалан дуудахад оршиж байгаа билээ.

     Туг дагаж бүтээл ундарна аяны удирдамжийн дагуу тус ангийн Цэргийн далдуур удирдлагын алба болон Эмнэлэгийн албанаас ангийн тугийг 2024 оны 03 дугаар сарын 04-нөөс 03 дугаар сарын 15-ны өдрүүдийн хооронд ажил арга хэмжээний төлөвлөгөө гарган боловсруулж, хэрэгжилтийг ханган зохион байгуулж явууллаа.

      Уг аяны хүрээнд бие бүрэлдэхүүнд Цэргийн далдуур удирдлагын алба болон Эмнэлэгийн албаны үйл ажиллагааны онцлог товч танилцуулгыг илтгэж, ангийн нийт бие бүрэлдэхүүний дунд танин мэдэхүйн, хөгжөөнт, цэнгээнт “АХА” тэмцээнийг зохион байгуулж явуулан шилдгүүдэд мөнгөн шагналыг гардуулан өгч, бие бүрэлдэхүүний дунд “Витаминжуулалт” -ын аян өрнүүлж, аньс, нэрс, чацаргана, витамин С, барагшууныг тус тус гардуулан өгч дархлааг дэмжин, бүтээлч ажлын хүрээнд ангид шаардлагатай эд материалын зүйлийг хандивлан алба, тасгаа сурталчлах аянаа өндөрлүүлж дараагийн Сургалт, суртал хүмүүжил сэтгэл зүйн албанд ангийн тугийг гардуулан өгсөн юм.

АХМАД Г.БИЛГҮҮТЭЙ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643