Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын нэрэмжит цэрэгжлийн буудлагын тэмцээн аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан.
Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа 113 дугаар тусгай ротын агаарын хилчин дайчид амжилттай оролцон дараах амжилтыг үзүүлжээ. Гар бууны тогтоол буудлагын төрөлд ахлах дэслэгч Б.Баянсан дэд байр, автомат бууны тогтоол буудлагын төрөлд ахлах ахлагч М.Төмөрдорж тэргүүн байрт шалгарч, багийн нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний 113 дугаар тусгай рот ДЭД байрт шалгарсан юм.
Хошууч Л.Саранзаяа