“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулсан нийтийн биеийн тамирын цогцолбор тэмцээн болж өндөрлөсөн.
Тус тэмцээний үндэсний бөхийн багийн барилдааны төрөлд ”ДЭД” байр, ахлах дэслэгч Б.Баянсан “Уран барилдаанч бөх”-өөр шалгарсан бол гар бөмбөгийн холимог багийн төрөлд ахлах дэслэгч Б.Баянсан ахлагчтай баг тамирчид “ГУТГААР” байр, сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд ахлах дэслэгч Б.Баянсан ахлагчтай баг тамирчид “ГУТГААР” байр, сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Дэслэгч Ц.Мөнхгэрэл ахлагчтай баг тамирчид “ДЭД” байр, дартсын төрөлд “ТУСГАЙ” байранд шалгарч багийн нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний 113 дугаар тусгай рот нь “ТЭРГҮҮН” байранд шалгарч шилжин явах ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагналын эзэд боллоо.
Хошууч Л.САРАНЗАЯА