• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛСЛАГДСАН НУТГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН НЭГЭН УРИАН ДОР
Нийтэлсэн: 2024-04-01 09:00:29
Үзсэн: 201

АЛСЛАГДСАН НУТГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН НЭГЭН УРИАН ДОР
Нийтэлсэн: 2024-04-01 09:00:29 Үзсэн: 201



     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг ахлагчийн жил болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний 329 дүгээр тусгай ротоос  зах нь үл үзэгдэм дорнын их талын хязгаар Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн жилийн нээлтийг “Ахлагчийн алба-мэргэшсэн алба” уриан дор 03 дугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа.

     Нээлтийн арга хэмжээнд Халхгол сумын Засаг дарга, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, ахлагчийн бүрэлдэхүүн оролцсон ба жилийн туршид ахлагчийн албыг сурталчлах, тэднийг хөгжүүлэх сургалт, олон төрөлт спортын тэмцээн, уралдаанаа товлон хамтран ажиллах төлөвлөгөөгөө боловсрууллаа.

     Уг арга хэмжээний хүрээнд эхний өдөр байгууллага тус бүр үйл ажиллагаагаа сурталчилсан богино хэмжээний дүрс бичлэгийг танилцуулж хүндэтгэлийн зоог барьсны дараа гардан тулааны үзүүлэх тоглолт, хамтарсан урлагийн тоглолтыг толилуулан үргэлжлүүлж цэнгээнт бүжгийн үдэшлэг зохион байгуулсан нь улс эх орныхоо алслагдсан нутагт халуунд халж, хүйтэнд хөрж явдаг тэдний нэгээхэн үдэш ч хөгжмийн хөнгөн аяз доор тайвуухан өнгөрсөн юм.

     Дараагийн өдөрт хилийн цэргийн 0104, 0191 дүгээр салбарын үйл ажиллагаатай танилцаж, дархан хилийн сүлдэт баганын дэргэд дурсгалын зураг татуулж, “Их Бурхант” чулуун бурхны цогцолборыг үзэж сонирхлоо.

     Үйл ажиллагааны төгсгөлд “Бүтэн амьдрал бэлэглье” хандивын аянд нэгдэж Монгол хүн бүр эрүүл энх байхыг, өрх бүр элэг бүтэн амьдрахыг хүсэж Халхгол сумын цагдаагийн хэсгийн дарга хошууч Н.Эрдэнэхөлөгт сэтгэлийн бэлгээ гардуулан өгсөн нь хязгаар нутагт ажиллаж тус тусын чиг үүргээ биелүүлж яваа ч санаа нь нэг, сэтгэл нь үргэлж Монголоо гэх алба хаагчдын чин сэтгэлийг илтгэж байсан юм.

Ахлах дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643