Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Сургалт, суртал хүмүүжил сэтгэл зүйн албанаас бие бүрэлдэхүүний хамт олонч, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, нийтийн биеийн тамир, спортын төрлийг хөгжүүлэх, цэргийн алба хаагчдын атлетик чанарыг дээшлүүлэх зорилготойгоор бие бүрэлдэхүүнийхээ дунд авхаалж самбаа хурд хүч тэсвэр хатуужлыг сорьсон “Буухиа” тэмцээнийг зохион байгуулж явууллаа.
Уг тэмцээнд алба салбар бүрээс 3 эрэгтэй 1 эмэгтэй цэргийн алба хаагчдаас бүрдсэн баг оролцож нийтдээ 6 багийн дунд хүчтэй өрсөлдөөн явагдав.
Тэмцээн 4 үе шаттайгаар явагдсан бөгөөд
1-р цэг Гар дээр суниалт 60 удаа
2-р цэг 10х10 гүйлт
3-р цэг Сагсан бөмбөг оновчтой шидэх
4-р цэг Гар урагш байдлаас 100 удаа сууж босох үндсэн даалгавруудыг хамгийн богино хугацаанд алдаагүй, торгуульгүй., цэвэр хийж гүйцэтгэсэн баг тамирчдыг шалгаруулав.
Багийн нийлбэр дүнгээр ахмад Д.Лхагважав ахлагчтай баг хамт олон 1-р байранд, удаах байранд ахмад М.Бат-эрдэнэ ахлагчтай баг хамт олон 2-р байранд тус тус шалгарч хамт олноо манлайлан амжилттай оролцов.
ахмад Г.Билгүүтэй