• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БЭЛТГЭЛ АЖЛАА ХАНГАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-04-06 17:00:45
Үзсэн: 121

АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БЭЛТГЭЛ АЖЛАА ХАНГАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-04-06 17:00:45 Үзсэн: 121



      Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 2023-2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Агаарын цэргийн тусгай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулахаар батлагдсан маршрутын дагуу хөдөлгөөн үйлдэн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байрлалд ирж агаарын довтолгооноос хамгаалах станц, техникээ дэлгэлээ.

     Агаарын цэргийн удирдлага, холбогдох албаны мэргэжилтнүүд хээрийн сургуулийн бэлтгэл болон сургуулийн явцад сонор сэрэмжийг өндөржүүлж, нууц хадгалалт, хамгаалалтын дүрэм, журам, цэргийн далдуур удирдлагын горимыг чанд мөрдөж ажиллах, бүрэлдэхүүний аюулгүй байдалд анхааран шат шатандаа аюулгүй ажиллагааны дүрмийг танилцуулан мөрдүүлэхээс гадна ар тал, хангалтын албаныхан бүх төрлийн хангалтыг зохион байгуулан ажиллаж байна.

      Энэ удаагийн тусгай тактикийн хээрийн сургууль нь төрлийн цэргийн командлалууд дэмжлэг үзүүлэн оролцож буйгаараа ихээхэн онцлог бөгөөд төрлийн цэргийн командлалууд бие даан үүрэг гүйцэтгэж эхэлсэн цагаас одоог хүртэлх хугацаанд анх удаа харилцан дэмжлэг үзүүлэн хамтран зохион байгуулж байгаа  байлдааны буудлагатай хээрийн сургууль юм.  

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643