• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-04-06 19:00:04
Үзсэн: 338

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-04-06 19:00:04 Үзсэн: 338



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ууган салбаруудын нэг болох 103 дугаар салбар үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг угтан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг даргын тамгын газар, сумын соёлын төвтэй хамтран энэ сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

     Өдөрлөгийн хүрээнд нээлтийн үйл ажиллагаан дээр Батлан хамгаалах салбараас 2020-2024 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулсан бол олон улсын Виннерс академийн сургагч багш С.Энхзул "Хувь хүний хөгжлийн талаар" сургалт явуулсан юм.

     Мөн Зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа зэвсэглэл техник, холбооны хэрэгсэл, энхийг сахиулагчдын булан, ар тал ахуй хангалттай холбоотой үзүүлэн дэлгэн сум орон нутгийн ард иргэдэд танилцуулж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор яриа таниулга хийж, цахим дууны "Цэргийн дууг хэн сайн дуулах вэ" тэмцээн, "Монгол цэрэг" сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж дүгнэлээ. Мөн ард иргэдийн дунд "Хүчит бөхийн барилдаан", "Бооцоот буудлага", "Туухай өргөлт"-ийн тэмцээнийг тус тус амжилттай зохион байгууллаа.

Хошууч Э.БУЯНДЭЛГЭР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643