• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГТЭЙ ЗАЛУУСЫН ТОО НЭМЭГДСЭЭР
Нийтэлсэн: 2024-04-12 16:00:25
Үзсэн: 313

АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГТЭЙ ЗАЛУУСЫН ТОО НЭМЭГДСЭЭР
Нийтэлсэн: 2024-04-12 16:00:25 Үзсэн: 313



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний дунд шатны ээлжит төгсөлтийн арга хэмжээг 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн төгсөлтөөр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа анги, салбаруудын офицер, ахлагч нар төгсөж, сертификатаа гардан авсан юм.

     Төгсөлтийн арга хэмжээнд Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхзоргол, Сургалт бэлтгэлийн хэлтсийн, сургалт, штабын бэлтгэлийн ахлах дэд хурандаа Г.Баатархүү нар оролцож төгсөгчдөд баяр хүргэж, сертификат гардууллаа.

     Төгсөгчдийг төлөөлж ахмад С.Энхсаруул англи хэл дээр талархал дэвшүүлсэн юм. Тэрээр “Юуны өмнө биднийг сургасан, эрдмээ хуваалцсан эрхэм багш нартаа талархлаа. Сурч мэдсэнээ ашиглаж Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хөгжил дэвшилд чадах хэмжээгээрэй хувь нэмрээ оруулан ажиллах болно” гэсэн юм.

     Арга хэмжээний төгсгөлд Хурандаа Б.Энхзоргол: Орчин цагийн Зэвсэгт хүчинд тавигдаж байгаа өнөөгийн шаардлагуудын нэг бол гадаад хэлний мэдлэг. Та бүхэн эндээс олж авсан мэдлэг, чадвараа уйгагүй хичээл чармайлтаар улам бүр сайжруулж чадаж гэмээнэ маш олон боломжууд та бүхний өмнө бүрэн нээлттэй байна. Сурсан эрдмээ эх орон, Зэвсэгт хүчиндээ үр бүтээлтэй ашиглахыг, өөртөө шинэ хаалга нээхийг уриалан захилаа.

     Мөн тэрээр одоо суралцаж байгаа бэлтгэл дунд шатны суралцагч нарт илүү сайн суралцахыг үүрэг болгосон юм.

 

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643