• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУРДАЧ РАДИСТ-2024 ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2024-04-12 23:00:00
Үзсэн: 679

ХУРДАЧ РАДИСТ-2024 ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2024-04-12 23:00:00 Үзсэн: 679



     Монгол Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг угтан БНМАУ, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит “Хурдач радист-2024” холбоочдын тэмцээн өргөн цар хүрээ, шударга өрсөлдөөнтэйгөөр явагдаж хамгийн анх хүн төрөлхтөн сансарт ниссэн өдөр буюу 04 дүгээр сарын 12-ны өдөр аваргуудаа тодрууллаа.

     Энэ удаагийн тэмцээнд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал болон Хил хамгаалах ерөнхий газрын харьяа 10 анги, салбаруудын 22 багийн 80 гаруй тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо. Уг тэмцээнд оролцсон баг тамирчдыг хувийн дүнгээр байр эзлүүлж шалгаруулан нийлбэр дүнгээр багийн амжилтыг дүгнэсэн юм. Ингэхдээ олон улсын тэмцээний  стандартад нийцүүлэн 30 наснаас дээш, доош гэсэн насны ангиллыг тусгайлан зааж өгснөөр, мөн тамирчдын төрөл нэг бүрийн дүн шууд цацагдаж байсан, өрсөлдөөнийг ил тод дүгнэсэн явдал нь оролцогчдын сэтгэлд хүрч, тэд тэмцээний эцсийн дүнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн юм.

     Тэмцээн нь хүлээн авах, нэвтрүүлгийн программ ашиглан нэвтрүүлэх, радио мэдээ нэвтрүүлэг гэсэн 3 төрөлд явагдсан ба тус бүрд 30 наснаас дээш, 30 наснаас доош ангиллаар байр эзлүүлсэн юм. Тэмцээний дүнг танилцуулбал:

     30 наснаас доош эрэгтэй ангилалд тэргүүн байр Зэвсэгт хүчний 124 дүгээр анги ахлагч Б.Сансисбай (368оноо), дэд байр Зэвсэгт хүчний 325 дугаар анги ахлах ахлагч З.Мягмарсүрэн (290оноо), гутгаар байр Зэвсэгт хүчний 013 дугаар анги дэд ахлагч А.Алтангэрэл (273оноо), 30 наснаас дээш эрэгтэй ангилалд тэргүүн байр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал ахлах ахлагч Х.Батчулуун (387оноо), дэд байр Зэвсэгт хүчний 189 дүгээр анги сургагч ахлагч П.Баттөр (350оноо), гутгаар байр Зэвсэгт хүчний 124 дүгээр анги ахлах ахлагч П.Бат-Амгалан (247оноо), 30 наснаас доош эмэгтэй ангилалд тэргүүн байр Хилийн цэргийн 0151 дүгээр анги ахлагч Б.Хишигчулуун (400оноо), дэд байр Зэвсэгт хүчний 065 дугаар анги ахлагч Б.Болортуяа (298оноо), гутгаар байр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал дэд ахлагч Б.Цэцэгмаа (193оноо), 30 дээш насны эмэгтэй ангилалд тэргүүн байр Зэвсэгт хүчний 013 дугаар анги ахлах ахлагч Ж.Цэрэнлхам (400оноо), дэд байр Хилийн цэргийн 0151 дүгээр анги ахлах дэслэгч Б.Учралбаяр (245оноо), гутгаар байр Зэвсэгт хүчний 065 дугаар анги ахлагч П.Зулцэцэг (217оноо) нар тус тус шагналт байранд шалгарсан бол багийн нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн ахлагч Б.Сансисбай ахлагчтай баг 209,3 оноогоор гутгаар байр, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ахлах ахлагч Ж.Цэрэнлхам ахлагчтай баг 210,5 оноогоор дэд байр, Хилийн 0151 дүгээр ангийн нэгдүгээр баг 213,3 оноогоор тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзэд болсон юм.

     Тэмцээний төгсгөлд Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтөн сансар огторгуйг эрхшээх хүсэлдээ автан анх сансар хүн нисгэсэн өдөр энэ өдөр тохиож байна. Мөн монгол хүн сансарт анх ниссэний 43 жилийн ой болж байгаа. Агаарын цэргийн командлалаас жил бүрийн энэ өдрийг тохиолдуулан уг тэмцээнийг зохион байгуулдаг. Учир нь Монгол түмний баатар, бахдал болсон сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гуай манай ууган анги болох 065 дугаар ангийн радиотелеграфчинаар хугацаат цэргийн алба хааж байсан түүхтэй. Иймд бид билэгшээн энэ тэмцээнийг их хүмүүний нэрэмжит болгон өндөр ач холбогдол өгч зохион байгуулдаг.

     Мөн дэлхий тоон системд шилжиж, бүх технологи автоматжлагдаж байгаа хэдий ч радиотелеграфчдын үүрэг хэзээ ч сулрахгүй. Ялангуяа дайны цагт хамгийн чухал мэргэжил бол та бүхний мэргэжил, хэн хүний чадаад байдаг мэргэжил бас биш. Асар өндөр анхаарал, төвлөрөл, ур чадвар шаарддаг энэхүү мэргэжлийн эзэд та бүхнээр бахархаж байна. Жилээс жилд оролцогчдын тоо өсөн нэмэгдэж, ур чадвараа үнэлүүлэн улсын зэрэгтэй олон тамирчид та бүхний эгнээнээс төрөн гарч дараагийн зэрэгт тэмүүлж, авч чадаж байгаа нь тэмцээний чанар, чансааг харуулж буй явдал гэж би харж байна.

     Ингээд шагналт байрт шалгарсан нийт тамирчдад баяр хүргэж амжилт хүсье, бусад оролцогчдодоо ч мөн амжилт хүсье. Дараа жилийн тэмцээндээ одооноос бэлдэж, ирэх жилийн түрүүг аваарай гэж ерөөе” гэсэн юм.

     Цэргийн холбоочдын яруу алдар бадартугай.

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643