Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг "Ахлагчийн жил" болгон зарласантай холбогдуулан, "Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой"-н баярыг угтан ангийн ахлагчийн бие бүрэлдэхүүний дунд мэргэжлийн ур чадварыг тодорхойлох, албаараа бахархах бахархлыг нэмэгдүүлэх, "Мэргэжлийн аварга ахлагч" шалгаруулан урамшуулах зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд ангийн байрлалд зохион байгуулан зенитийн пуужингийн, радиотехникийн бага мэргэжлийн ахлагч нар (радиотелеграфчин, планшетчин, РЛС-ын оператор, радиорелейны механик, цахилгаанчин дизельчин), төрөл мэргэжлийн ахлагч нар (холбоо, инженер, зэвсэг, хими, нууц, авто, харуул)-ын дунд мэргэжил тус бүр онолын мэдлэг, техникийн бэлтгэл гэсэн 2 төрлөөр өрсөлдөн мэргэжлийн ур, чадвараа ахиулан өрсөлдөж байна.
хошууч Б.Нандинцэцэг