• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН НУУЦ
Нийтэлсэн: 2024-04-15 15:00:07
Үзсэн: 506

АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН НУУЦ
Нийтэлсэн: 2024-04-15 15:00:07 Үзсэн: 506



     Зэвсэгт хүчний 065 дугаар анги хамтын ажиллагааныхаа хүрээнд Баянзүрх Дүүргийн Насан Туршийн Суралцахуйн Төвтэй ээлжит ажлаа зохион байгууллаа.

     Энэ удаад “Аз жаргалтай гэр бүлийн нууц” сэдвээр гэр бүл судлаач Н.Энхмааг урьж ангийн бие бүрэлдэхүүнд гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих мөн гэр бүлийн харилцаа холбоог сайжруулах зорилготой сургалт явуулсан юм.

     Тус сургалтын хүрээнд залуу алба хаагчдыг түлхүү хамруулсан ба  гэрлэлт, сонголт, эрэгтэй эмэгтэй хүний онцлог ялгаа, эхнэр нөхрийн үүрэг хариуцлага, харилцаанд үүсэх бэрхшээлийг даван туулах арга, аз жаргалтай гэр бүлийн тухай нууц, хосуудын харилцаа сонжоо болон эхнэр нөхөртөө цаг гаргах  төлөвлөгөө зэрэг агуулгын хүрээнд зохион байгууллаа.

     Сургалтын төгсгөлд гэр бүл судлаач Н.Энхмаа “Хүн сонсох, сурах, мэдэх бүрд боломж шийдэл бий болж байдаг.Сургалтад идэвхтэй хамрагдсан хамт олондоо гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье” гэж хэлсэн юм.

Ахлагч П.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643