• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЭРДЭМТЭД ЭРДМИЙН ӨГӨӨЖӨӨ ХУВААЛЦЛАА
Нийтэлсэн: 2024-04-16 12:00:43
Үзсэн: 522

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЭРДЭМТЭД ЭРДМИЙН ӨГӨӨЖӨӨ ХУВААЛЦЛАА
Нийтэлсэн: 2024-04-16 12:00:43 Үзсэн: 522



     Ирэх сард Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ой тохионо. Тус хамт олон ойгоо угтаж 45 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн эрдэм, шинжилгээ, судалгааны ажлуудаа сурталчлах, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын бодлогыг боловсруулах, тодорхойлоход оруулсан хувь нэмрээ төрлийн цэргийн командлалуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулж байгаа юм.

     Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 45 жилийн ойг угтсан өдөрлөгийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн, БХЭШХ-ийн захирал, доктор, дэд профессор, хурандаа Д.Содномцог, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж, Х.Шагдар, ахмад судлаач, доктор, профессор, бэлтгэл хурандаа Ч.Эрдэнэчулуун нар болон тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

     БХЭШХ-ийн захирал, доктор, дэд профессор, хурандаа Д.Содномцог Батлан хамгаалах, аюулгүй байдал, цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажил, гаргасан ололт, амжилтын талаар товч танилцууллаа.

     Өдөрлөгийн хүрээнд эрдэм, шинжилгээ, судалгааны ажил, судалгаагаар баталгаажсан биет бүтээлийн үзэсгэлэн гаргаснаас гадна “Офицер, ахлагч нарын хөгжлийн асуудал”, “Орчин үе-Эх оронч үзэл”, “Халхын голын дайны судалгааны хөгжил өнөө үед”, “Удирдлагын манлайлал” сэвдүүдээр лекц орж, харилцан ярилцан эрдэм, шинжилгээ, судалгааны ажлын туршлагаасаа хуваалцсан юм.

     Салбарын эрдэмтдийн дээрх лекцүүдэд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, салбарууд цахимаар бүрэн хамрагдаж, санал бодлоо солилцсон юм.

     Мөн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага, нийт эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажил үйлсэд амжилт хүсэж дурсгалын зүйл гардууллаа.

            Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643