• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2024-04-17 18:00:18
Үзсэн: 484

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2024-04-17 18:00:18 Үзсэн: 484



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхзоргол, дэд хурандаа М.Отгонпүрэв, хошууч С.Билэгтборзаяа, хошууч Э.Мөнх-эрдэнэ нарын албаны хүмүүс энэ сарын 17-ны өдөр Зэвсэгт хүчний 337 дугаар ангид ажиллалаа.

     Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч, хурандаа Э.Батсайхан албаны хүмүүст ангийн үндсэн үүрэг гүйцэтгэлт, үйл ажиллагаа,  сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ болон тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцууллаа.

     Үүний дараа Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхзоргол эх орныхоо агаарын хилийн халдашгүй дархан байдлыг нүд цавчилгүй хамгаалж байгаа тус ангийн үндсэн үүрэг гүйцэтгэлттэй танилцахын сацуу зарим барилга байгууламжуудтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шат дараалан шийдвэрлэх тодорхой чиглэл гаргалаа. Мөн Нисгэгчгүй нисэх хэрэгслийн төвөөр зочилж, гар сэтгэл нийлсэн залуусын өөрсдөө бүтээж байгаа дроны туршилт, судалгаа, ажлын явцтай танилцаж, амжилт хүслээ.

     Тус албаны хүмүүс ангийн бүрэлдэхүүнтэй уулзаж Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, бодлого зорилт, офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөв. Тэрээр бие бүрэлдэхүүнд хандан “Өнөөдөр тус ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Ангийн цаашдын хөгжилд томоохон түлхэц болохуйц маш чухал бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг харлаа. Хүн нэг бүрийн сэтгэл зүтгэл ч мэдрэгдлээ. Миний хувьд Зэвсэгт хүчний 337 дугаар анги бол дэндүү танил орчин. Би энэ ангид алба хааж байсан учраас танил, дотно орчин байхаас ч аргагүй юм. Цэргийн алба гэдэг өөрөө хамтын ажиллагаа дээр тогтдог салбар. Хэзээ ч ганцаараа алхдаггүй, ганцаараа гүйдэггүй, нэгэн зорилгын дор нэгэн зэрэг хамтдаа зүтгэдэг алба. Зүтгэхийн төлөө цэргийн алба хаагч та ямар байх ёстой вэ? Яах гэж цэргийн алба хаагч болсноо эхлээд тунгаан бод. Зүгээр л сүр жавхаатай сайхан хувцас өмсөх гэж орж ирээгүй байх. Эцсийн зорилго нь эх орноо хамгаалах гэж энэ албыг сонгосон байж таарна. Тэгвэл цэргийн алба хаагч хүний заавал биелүүлэх үүрэг, даалгаврыг хэрхэн гүйцэтгэж чадаж байна вэ?, өөрийгөө хэрхэн дайчилж, шинэчлэл, өөрчлөлтөд дасгаж байна вэ? гэдгээ эргээд хараарай. Наад зах нь бие бялдраа чийрэгжүүлж, эрүүл мэндээ сайжруулахад онцгой анхаар. Ажил алба, гэр бүл, өөрийгөө хөгжүүлэх чадвараа бүгдийг нь төлөвлө. Төлөвлөөд үүнийхээ төлөө хичээ. Цэргийн дүрэмт хувцсыг дүрмийнх нь дагуу цэвэрхэн өмс, жавхаалаг бай. Би яагаад хувь хүний хөгжлийн талаар яриад байна гэхээр Зэвсэгт хүчний хөгжил таны буюу хувь хүний хөгжлөөс эхэлнэ. Олон бэлтгэгдсэн цэргийн алба хаагчидтай байж энэ салбар хөгжиж дэвшинэ. Өөрийгөө Зэвсэгт хүчний үнэт зүйл гэж үзээд хөгжүүлж, чадваржуулахад анхаар” гэсэн юм.

     Төгсгөлд нь тус ангийн нийт бие бүрэлдэхүүнд удахгүй тохиох Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 60 жил, Нисэх хүчний 100 жилийн ойн баярын мэнд хүргээд, ажил албанд нь өндөр амжилт хүслээ.

Дэд ахлагч С.Баярхүү

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643