• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙН “МЭРГЭЖЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-04-25 18:00:58
Үзсэн: 466

АГААРЫН ЦЭРГИЙН “МЭРГЭЖЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-04-25 18:00:58 Үзсэн: 466



     Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны яруу алдарт 60 жилийн ой, Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ой, 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан ажлын хүрээнд зохион байгуулж буй “Зэвсэгт хүчний Агаарын цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн” онолын шалгалтаар эхэллээ.

     Тэмцээн нь техник дээр тохируулга хийх, гэмтлийг тодорхойлох, засварлах мэдлэг, чадварын түвшинг  дээшлүүлэх, газрын зураг дээр шуурхай дадлага хийх, төрөл бүрийн мэргэжлийн тооцоолол, бодлого, дадлага хийгдэж байгаагаараа онцлогтой тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан, чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Бямбажав, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчаар ажиллаж байсан, чөлөөнд байгаа бригадын генерал Т.Дашдэлэг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хэлтсийн дарга нар болон харьяа ангиудын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.

     Зэвсэгт Хүчний Агаарын Цэргийн командлагч хурандаа Т.Ганбат тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ тохиож буй хоёр их ойг угтан зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Агаарын цэргийн 5 анги, 21 салбар болон ҮБХИС-ийн нийт 154 офицер, ахлагч, сонсогчид оролцож байна. Мэргэжлийн армийн мэргэжлийн офицер, ахлагч байхын тулд өдөр тутмын сургалт, бэлтгэлээ сайжруулж, мэдлэг мэдлэгээ үргэлж дээшлүүлж байхыг сануулан амжилт хүсэж, урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн генералуудад хандан тэдний Агаарын цэрэгт оруулсан их хувь нэмрийг дурдаж,нийт агаарын хилчдийн нэрийн өмнөөс цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл  энхийг хүсэн ерөөлөө.

     Уг нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ойн хүрээнд агаарын цэргээс төрсөн төрийн цэргийн дээд цолтнуудад хүндэтгэл үзүүлсэн юм.

     Мөн хошууч генерал Ч.Улаанхүүгийн гэр бүлийн зүгээс Зэвсэгт хүчний агаарын цэргийн бие бүрэлдэхүүнд “Аюулгүй байдлын үндэс” (сүүлийн хэвлэл 2016 он) номыг  хандивласан явдалд талархан Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат “Хүн сурахад хэзээ ч оройтдоггүй, би нэгэн жишээг хэлэх дуртай. Би 37 насандаа, энд зогсож байгаа Ц.Бямбажав генерал  надаас арван насаар ах, энэ хүнээс арван насаар ах Ч.Улаанхүү генерал бид гурав англи хэлийг анхлан суралцаж байлаа. Ч.Улаанхүү генерал тавь гаруй насандаа англи хэлийг сурч барууны армиудын томоохон сурах бичгүүдийг орчуулсан байдаг. Энэ сурах бичгүүд нь өнөөдөр ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн гол сурах бичгүүд болон ашиглагдаж байна. Тэгхээр хэл сурах, сурч боловсрох оройтдоггүй гэдгийн тод жишээ юм” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

     Нээлтийн арга хэмжээнд зориулан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж байгаа Цэргийн хүчний командлагч, Хошууч генерал Б.Эрдэнэбатын шүлэг, МУСТА О.Эрдэнэцогийн аялгуу “Агаарын цэрэг” дуугаар Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн салааны хөгжимчин Д.Энхтуяа ая дууны мэндчилгээ өргөн барьж, үйл ажиллагааны төгсгөлд  бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхсанаар нээлтийн арга хэмжээ өндөрлөлөө.

     Агаарын цэргийн “Мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн” хоёр өдөр үргэлжилнэ.

 

Дэд ахлагч З.ХОНГОРЗУЛ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643