• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАА
Нийтэлсэн: 2024-05-02 11:21:42
Үзсэн: 364

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАА
Нийтэлсэн: 2024-05-02 11:21:42 Үзсэн: 364



     Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Номын сангийн зөвлөлийн 2023-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Д.Нацагдоржийн Нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран ангийн бие бүрэлдэхүүнтэй олон талт цогц  арга хэмжээг явуулав.

     Энэхүү ажлын хүрээнд тус номын сангийн 4 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг “Зөөврийн номын сан”-ийн үйлчилгээг ангийн байрлалд дэлгэн ажиллуулан сургалт, сурталчилгааны ажлыг явуулж, уншигчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэ, шинэлэг ном, сурах бичгийг сурталчлан таниулсан юм. Мөн ангийн идэвхтэн уншигчдын уншиж судлах боломжийг бүрдүүлэн тус номын сангийн цахим карт болон уншигчийн карт нээх үйлчилгээ үзүүллээ.

     Өдөрлөгийн хүрээнд түүхийн ухааны доктор, профессор О.Болдхуягтай зохиогч, уншигчийн уулзалт хийж, “Монголын түүх” сэдвээр бие бүрэлдэхүүнтэй  сонирхолтой яриа хэлэлцүүлгийг өрнүүлж үйл ажиллагааны төгсгөлд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Г.Ишхүү, түүхийн ухааны доктор профессор О.Болдхуяг нар ангийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулж номын цагаан буяныг дэлгэрүүлж уран бүтээлийнхээ дээжээс гардуулан өгсөн юм.

     Тус арга хэмжээг явуулснаар ангийн бие бүрэлдэхүүнд ном уншихын ач тусыг ойлгуулан таниулах, ном уншихад уриалан дуудах сэдлийг төрүүлэх, бие бүрэлдэхүүний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, Монголын түүхийн талаар товч эмх цэгцтэй ойлголттой болох мөн хүссэн номоо цаг хугацаа алдалгүйгээр цахимаар уншиж болох давуу талыг олгосон нь энэхүү олон талт арга хэмжээний онцлог байлаа.

ахмад Г.Билгүүтэй

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643