• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ХӨГЖСӨӨР БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-07 16:00:00
Үзсэн: 632

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ХӨГЖСӨӨР БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-07 16:00:00 Үзсэн: 632



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат Австрали Улсын Агаар-Сансрын хүчний командлагчийн урилгаар Австрали Улсын Канберра хотноо зохион байгуулагдаж байгаа олон улсын агаар сансрын хүчний командлагч нарын уулзалт, бүс нутгийн аюулгүй байдлын бага хуралд оролцож байна.

     Тус арга хэмжээнд АНУ, Япон, Франц, Энэтхэг, Катар, зэрэг нийт 54 орны командлагч нар болон удирдах албан тушаалтнууд оролцож,  бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар санал солилцон харилцан уулзалт зохион байгуулж байна.

     Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат Австрали улсын Командлагчийн орлогч Агаарын хүчний маршал Харвэй Рэйнолд, Япон улсын Агаарын хүчний орлогч дарга дэслэгч генерал Такута Осагавари, Вьетнам улсын командлагч дэслэгч генерал Пам Туан, Франц улсын сансрын командлагч хошууч генерал Филипп Адам, АНУ-ын Агаарын хүчний гадаад харилцаа эрхэлсэн захирал хатагтай Келли Сийболт нартай хоёр талын уулзалт хийж хамтын ажиллагааны чиглэлээр  санал солилцлоо.

     Арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусна.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643