• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТУРК УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН АГААРЫН ЦЭРГИЙН "ANOTOLIAN PHOENIX" СУРГУУЛЬД ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2024-05-16 23:00:01
Үзсэн: 250

ТУРК УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН АГААРЫН ЦЭРГИЙН "ANOTOLIAN PHOENIX" СУРГУУЛЬД ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2024-05-16 23:00:01 Үзсэн: 250



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат Бүгд найрамдах Турк улсын Кония баазад явагдсан Олон улсын Агаарын цэргийн “Anotolian Phoenix” сургуульд оролцлоо.

     Монголын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийг тус баазын хүндэт харуул жагсаж хүндэтгэл үзүүлэн хүлээн авснаар албан ёсны арга хэмжээ эхэллээ.

     Угтан авах үйл ажиллагааны дараа сургуулийн зорилго, бодлого төлөвлөгөөний танилцуулгыг сургуулийн удирдагч, тус баазын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хийж, сургууль албан ёсоор эхэлсэн юм.

     Сургуулийг сүүлийн үеийн дайн байлдааны ажиллагааны үндсэн хэлбэр болох хосолмол дайны арга тактикуудыг агаараас хэрхэн дэмжих асуудлаар хуурай замын болон тусгай хүчний цэргийн анги салбаруудтай хамтран зохион байгуулжээ.

      Олон улсын сургуулийн дараа Кония дахь Сөнөөгч онгоцны 3-р нисэх хүчний баазын F-5 загварын сөнөөгч онгоцны агаарын үзүүлэх сургуулийг сонирхож, Агаарын алсын илрүүлэлтийн цогцолбортой танилцлаа.

     Монгол Улсаас БНТУ-д суугаа цэрэг батлан хамгаалахын атташе хошууч генерал Ж.Бадамбазар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, цаашид тус улсын болон бусад гадаадын орнуудын Агаарын хүчинтэй хамтран ажиллах боломж, хувилбарын талаар харилцан уулзалтуудыг зохион байгуулав.

     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Командлагч хурандаа Т.Ганбат БНТУ, Азербайжан зэрэг улсуудын агаарын хүчинтэй нисгэгчгүй нисдэг хэрэгслийн хөгжүүлэлт, нисгэгч, инженер техникийн ажилтнуудын битүү бүхээгийн дадлага сургалтуудыг хийх боломж байгааг онцлон тэмдэглэв.

хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643