Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 60 жилийн ой, Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ахлагчийн зөвлөлөөс санаачлан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороотой хамтран Буянт-Ухаа 2 хорооллын дундах хүүхдийн тоглоомын талбайн ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, ариутгаж, халдваргүйжүүлж, эвдэрсэн тоглоом болон дасгалын төхөөрөмжийг өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан засаж янзаллаа.
Энэхүү ажилд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн бие бүрэлдэхүүн болон дүүргийн 21 дүгээр хорооны зарим оршин суугчид идэвхтэй оролцож бидний ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн тоглож наадах цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх үүднээс хамтран ажилласан юм.
Тус ангийн ахлагчийн зөвлөлөөс санаачлан явуулсан нийгэмд тустай энэхүү ажил нь олон нийтийн сайшаалыг ихээр хүртсэн болсон юм.
Ахмад Г.Билгүүтэй