Энхийг сахиулагчдын өдрийг угтаж нийслэлийн Налайх дүүргийн Эрдмийн оргил сургуулийн оюунлаг сурагч дүү нартаа Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн Суртал хүмүүжил сэтгэл зүйн албаны хамт олон таниулга яриа болон хэсэгчилсэн урлагийн тоглолтыг зохион байгуулж энхийг сахиулагчдын алдар гавьяаг хойч үедээ таниулан бахархууллаа.
Тус арга хэмжээнд ахлах ангийн 90 гаруй сурагчид оролцсон бөгөөд энхийг сахиулагч ах эгч нараараа бахархаж буйгаа мөн эх дэлхийн энх тайвны төлөө үүрэг гүйцэтгэж байгаа явдалд баярлаж буйгаа илэрхийллээ.
Дэд ахлагч З.ХОНГОРЗУЛ