Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Холбооны хэлтсээс харьяа анги, салбаруудын холбооны зангилгааны дарга болон салааны захирагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, батлагдсан дүрэм журмыг албандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэх чиглэлээр ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү ажлын нэг болох “Агаарын цэргийн анги, салбаруудын холбооны бэлэн байдлын түвшин, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалтыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн явуулж байна.
Сургалтын явцтай Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол танилцан, албан үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, цаашид мэргэжлийн дадлага ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Үүний дараа ЗХЖШ-ын Холбооны дарга, Холбоо мэдээлэл технологийн хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяа, ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын мэргэжилтэн, дэд хурандаа Н.Ганхуяг, Тусгай хүчний цэргийн командлалын холбооны дарга, дэд хурандаа Р.Цогтбаатар нарын албаны хүмүүс сургалт орлоо.
Уг сургалтаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, салбаруудын холбооны хангалтын байдал, тулгамдаж буй асуудлууд, байлдааны болон үүрэг гүйцэтгэх үед холбооны хангалтын төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон талт үр дүнтэй сургалт болж байна.
Дэд ахлагч С.БАЯРХҮҮ