Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч 2024 оныг ахлагчийн жил болгон зарласан билээ.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахлагчийн бүрэлдэхүүн хувь хүний болоод хамт олны хөгжлийн талаар олон талт арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа. Орон нутаг дахь бүрэлдэхүүн энэ ажилд оройлон оролцож энэ удаа 100 километрийн дугуйн аялал хийжээ.
Тодруулбал: Зэвсэгт хүчний 322 дугаар тусгай ротын дугуйн баг тамирчид "Өөрийгөө ялъя" уриатайгаар далайн төвшнөөс 1400 метрийн өндөрт байрлах Найдаг хайрхан оргилруу авиралт хийсэн байна. Ингэхдээ 15 километрийг хатуу хучилтад замаар, 85 километрийг шороон буюу бартаад замаар туулан амжилттай гүйцэтгэжээ.