• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 19:00:20
Үзсэн: 452

"ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 19:00:20 Үзсэн: 452



     Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдын үйл хэргийг алдаршуулах, урам зоригийг нэмэгдүүлэх, энхийг сахиулах ажиллагааны туршлага сургамж, ололт амжилтыг бие бүрэлдэхүүнд сурталчлан таниулах зорилгоор “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

     Энэ өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын далбаа, Монгол Улсын Төрийн далбаа, ангийн тугийг хүндэтгэлийн байрт залж даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орноо төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, зэвсэгт хүчнийхээ түүхийн шаргал хуудсыг зузаалсаар байгаа цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдынхаа байгуулсан алдар гавьяанд хүндэтгэл илэрхийлсэн үйл явдал боллоо.

     Нийт энхийг сахиулагч цэрэг дайчдадаа хандаж ангийн удирдлагаас энэхүү бахархалт өдрийн мэндийг хүргэж, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдын төлөөллөөс үг хэлж, марш-тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцсон цэргийн алба хаагчид гардан тулааны үзүүлэх тоглолтыг бие бүрэлдэхүүнд үзүүлж сонордууллаа.

                        Дэд ахлагч С.Баярхүү

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643