Улсыг Агаарын Довтолгооноос Хамгаалах Цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд Агаарын цэргийн “Тэнгэр” ахмадын хорооноос санаачлан зохион байгуулж буй “60 ахмад, 60 километр” явган аялал амжилттай өндөрлөж ахмадууд бариандаа орж ирлээ.
Тус явган аялалд Агаарын цэргийн командлалын харьяа ангиудаас гавьяаны амралтад гарсан ахмадууд оролцсон бөгөөд ахмадуудын эрүүл мэндийг дээшлүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаараа спорт аяллын төрлөөр хичээллэх, хог хаягдлыг багасгах, байгальд ээлтэй арга замаар аялах зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
Энэхүү явган аяллын их амралтын үед Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн “Тэнгэрийн харуул” хамтлаг уран бүтээлийн тоглолт сонордуулж, ахмадуудын дунд хөгжөөнт тэмцээнийг явуулж тэдний авхаалж самбааг сорьсон юм.
Тус явган аяллыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал түүний харьяа 065, 337, 353, 325, 303 дугаар ангиудын удирдлага хамт олон болон явган аялалд оролцсон нийт ахмадууддаа Агаарын цэргийн “Тэнгэр” ахмадын хорооны зүгээс ТАЛАРХАЛ илэрхийллээ.
Дэд ахлагч С.БАЯРХҮҮ