Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд өнгөрсөн хугацааны ололт, амжилтыг дүгнэн цэгнэж, цаашдын хөгжлийн төлөв, хандлагыг тодорхойлох зорилгоор “УЛСЫГ АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ ЦЭРГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ-ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ҮБХИС-ийн Сүбээдэй танхимд зохион байгуулан явууллаа.
Хуралд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, Бригадын генерал С.Ванчинхүү, Агаарын цэргийн командлагч, хурандаа Т.Ганбат болон Агаарын цэргийн командлалын бүтцийн нэгжийн дарга нар, харьяа анги байгууллагуудын захирагч нар, хөдөө орон нутгийн анги салбаруудын удирдлага цахимаар, Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргээс төрөн гарсан эрдэмтэн судлаачид болон үе үеийн ахмад дайчид оролцлоо.
Хурлыг ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, Бригадын генерал С.Ванчинхүү нээж үг хэлэхдээ “Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь цаг үеэ олсон зөв арга хэмжээ болж байгааг онцолсон юм.
Хурлын Үндсэн илтгэлийг Агаарын цэргийн командлагч, хурандаа Т.Ганбат “УЛСЫГ АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ ЦЭРГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ-ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр илтгэсэн бол хавсралт илтгэлүүдийг Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргээс төрөн гарсан эрдэмтэн судлаачид болон БХЭШХ-ийн эрдэмтэн докторууд тавьсан юм.
Хурлын төгсгөлд Агаарын цэргийн өнөө үед тулгамдаад буй асуудалд шийдэл, гарц илрүүлэх зорилгоор нэгдсэн хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.