• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 325 ДУГААР АНГИЙН ГАМШИГ ХОР УРШГААС ХАМГААЛАХ БҮЛЭГ ҮЕРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА.
Нийтэлсэн: 2024-06-18 16:13:27
Үзсэн: 471

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 325 ДУГААР АНГИЙН ГАМШИГ ХОР УРШГААС ХАМГААЛАХ БҮЛЭГ ҮЕРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА.
Нийтэлсэн: 2024-06-18 16:13:27 Үзсэн: 471



     Завхан аймгийн Улиастай суманд 06 дугаар сарын 17-ны оройн 17-н цаг 30 минутаас эхлэн 1 цагийн хугацаанд орсон ширүүн аадар борооны улмаас уруйн үер бууж гамшгийн нөхцөл байдал үүсээд байна.

     Тус сумын үерийн аюулд өртсөн Жинст, Жаргалант, Өлзийт багийн 131 га газар, 158 өрхийн 449 иргэдэд туслахаар Завхан аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газартай хамтран Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн Гамшиг хор уршгаас хамгаалахад дэмжлэг үзүүлэх бүлгийн 2 нэгж техник, 30 цэргийн алба хаагч үерт автсан иргэдийг татан гаргах, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.

     Одоогийн байдлаар 35 айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд үргэлжлүүлэн нүүлгэн шилжүүлэх, зам талбайн лаг шаврыг цэвэрлэх, айл өрхийн эд хөрөнгийг сахин хамгаалах, үер болсон газрын гүний худаг, ногооны талбай, зоорь зэргийг ариутгах ажлуудыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Мөн үерт өртсөн зарим айл өрхүүд айл өрхүүд эзгүй байгаа нь нүүлгэн шилжүүлэхэд ихээхэн хүндрэл учруулж байгаа талаар аймгийн онцгой комиссоос мэдээлэл өгч байна.

ДЭСЛЭГЧ Э.ЭРДЭНЭСҮХ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643