• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН АНХАН ШАТ-НЫ СУРГАЛТАД ХАМРАГДСАН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ, ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА
Нийтэлсэн: 2024-06-19 18:17:57
Үзсэн: 531

ЦЭРГИЙН АНХАН ШАТ-НЫ СУРГАЛТАД ХАМРАГДСАН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ, ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА
Нийтэлсэн: 2024-06-19 18:17:57 Үзсэн: 531



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвөөс Зэвсэгт хүчний Агаарын цэргийн харьяа анги байгууллагад офицер, ахлагчийн орон тоон дээр ажиллаж байгаа шаардлагатай мэргэжилтнүүдэд цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ны хооронд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Сургагч ахлагч П.Баярмагнай даргатай Агаарын цэргийн ахлагч хөгжлийн төв анхны “цэргийн анхан шат”-ны сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнийг цэргийн тангараг өргүүлэх, цэргийн цол олгох ёслолын үйл ажиллагааг  амжилттай зохион байгууллаа.

     Цэргийн гавьяаны одонт, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Байлдааны тугийг ёслол хүндэтгэлтэйгээр залж алхах агаад, сүр хүч, тэмцэл ялалтын бэлгэдэл энэ туг дор цэцэн буугаа мөрлөсөн цэргийн алба хаагчид жигдрэн жагсжээ.

     Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Агаарын цэргийн командлагч, хурандаа Т.Ганбат, Агаарын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Н.Баттөмөр, Агаарын цэргийн командлалын хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Н.Гантулга, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнх-Ирээдүй  нарын удирдлагууд оролцож амжилттай суралцаж төгссөн алба хаагчдад баяр хүргээд ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.

     Агаарын цэргийн командлагч, хурандаа Т.Ганбат хэлсэн үгэндээ өнөөдөр Агаарын цэргийн түүхэнд чухал тэмдэглэлт үйл явдал болж байгаагийн нэг нь Зэвсэгт хүчний Агаарын цэрэг Монгол Улсын хуулиар Монгол Улсын агаарын хил, агаарын орон зайд хяналт тавих улсын онц чухал объектуудыг болзошгүй агаарын довтолгооноос хамгаалах үүргийг хүлээж байгаа. Алтай таван богдоос Нөмрөг уул Орвог гашууны толгой хүртэл орших монголын уудам ариун нутагт байрладаг манай анги салбаруудын, алба хаагчдын ар гэрийн төлөөлөл ирсэнд Агаарын цэргийн командлалын нийт бие бүрэлдэхүүн болон хувийнхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж төгсгөлд нь Монгол Улсын мөнх хөх тэнгэр үүрд цэлмэг байх болтугай гэж хэллээ.

     Цэргийн анхан шатны сургалтад хамрагдаж төгссөн бүрэлдэхүүнийг төлөөлж ая дууны мэндчилгээ, мөн II дугаар салааны дэд ахлагч С.Мишээл бидний баярт хүрэлцэн ирсэн эрхэм офицер, ахлагч ар гэрийнхэндээ өдрийн мэнд хүргээд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа Агаарын цэргийн командлал, Агаарын цэргийн ахлагч хөгжлийн төв, мөр зэрэгцэн суралцаж хамт дурсамж бүтээлцсэн хамт олондоо талархлаа илэрхийлж  сурсан мэдлэгээ улам баяжуулж цаашид хичээж ажиллах болно гээд төгсөгчдийн ар гэрийг төлөөлж Азжаргалын ээж Нарангэрэл анхан шатны сургалтад хамрагдаж төгссөн бүрэлдэхүүн болон ангийн удирдлага, бие бүрэлдэхүүнд баяр хүргэж талархал илэрхийллээ.

60 жилийн түүхтэй “Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг”-ээс ажил амьдралынхаа гарааг эхэлж буй ирээдүйн офицер, ахлагч болсон тэд маань Монгол Улсын өнцөг булан бүрд нэр төртэй хөдөлмөрлөх ахмад, дунд үеийн залгамж халаа болохоор төрийн жинхэнэ албанд хүчин зүтгэхээр эр цэргийн тангаргаа өргөж буй эрхэм та бүхний ажил амьдрал, албанд нь өндөр амжилт хүсье.

                АХЛАГЧ П.ОЮУН-ЭРДЭНЭ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 589
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643