Зэвсэгт хүчний 353 дугаар анги үерийн усны улмаас үүссэн хохирлыг сэргээн засварлан ажиллаж байна. Ангийн байрлалд үүсээд байгаа усанд автсан объектууд болон нурсан хашаа, агуулахуудыг сэргээн засварлах ажил болон цаашид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ангийн нийт бүрэлдэхүүн шуурхайлан авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү ажлын явцтай ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж. Өсөхбаяр болон ХШҮГ-ын улсын байцаагч нар биечлэн ирж танилцан үүрэг чиглэл өглөө.
ДЭД АХЛАГЧ З.ХОНГОРЗУЛ