• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙН СУРГАЛТ ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЦУГЛАРАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2020-10-02 18:04:40
Үзсэн: 370

АГААРЫН ЦЭРГИЙН СУРГАЛТ ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЦУГЛАРАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2020-10-02 18:04:40 Үзсэн: 370



     Агаарын цэргийн 2019-2020 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Агаарын цэргийн ангиудын сургалт хариуцсан албан тушаалтнуудын цугларалтыг “Агаарын цэргийн анги, салбарын цэргийн сургалт, бэлтгэлийг шаталсан сургалтын тогтолцоотой уялдуулан зохион байгуулах нь” сэдвээр 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Агаарын цэргийн командлалд зохион байгуулж явууллаа.

     Ангиудад сургалтыг гардан төлөвлөж, зохион байгуулдаг албан тушаалтнууд болох Сургалт, соёл хүмүүжлийн албаны дарга, сургалт, төлөвлөлтийн офицер, тусгай бэлтгэлийн багш нарыг цугларалтад хамруулан, Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Б..Энхзоргол, Удирдлага төлөвлөлтийн ахлах офицер дэд хурандаа Ч.Буянзаяа, Сургалтын ахлах офицер дэд хурандаа Ц.Ичинхорлоо нар “2019-2020 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн дүн, 2020-2021 оны сургуулийн жилийн зорилго, зорилт”, Штабын бэлтгэл сургалтын удирдлагын баримт бичгүүдийг боловсруулах арга зүй”, “Хичээлийн хөтөлбөрийг Агаарын цэргийн сургалт бэлтгэлийн хөтөлбөрийн стандарттай уялдуулан боловсруулж, сургалтыг зохион байгуулах нь” зэрэг сэдвүүдээр лекц, мэдээлэл хийж, төгсгөлд нь “Анги, салбарт цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулж, явуулахад тулгамдаж байгаа асуудал шийдвэрлэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэг  явууллаа. Мөн албан тушаалтнуудыг бүлэгт хувааж, сургалтын төлөвлөгөө, сургалт зохион байгуулан шалгаж, үнэлэх талаар сургалт хариуцсан албан тушаалтнуудын санал сонсож, зөвлөлдсөн үр дүнтэй ажил болсон. Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга оролцогчдод батламж гардуулснаар тус ажиллагаа өндөрлөв.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644