• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙН АНГИУД 2020-2021 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2020-10-16 17:00:45
Үзсэн: 1559

АГААРЫН ЦЭРГИЙН АНГИУД 2020-2021 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2020-10-16 17:00:45 Үзсэн: 1559



      Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги салбарууд Жанжин штабын даргын өгсөн үүргийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2020-2021 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг тус тусын ангид зохион байгуулж явууллаа.

      Зэвсэгт хүчний 065, 303, 337, 353 дугаар ангиудын сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд Агаарын цэргийн командлалын хэлтсийн дарга нар болон хэлтсийн ахлах офицерууд оролцон, бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, Агаарын цэргийн 2020-2021 оны сургуулийн жилийн зорилго, зорилт, тус сургуулийн жилд явагдах гол гол сургалт, дадлагуудын талаар бие бүрэлдэхүүнд танилцуулан, сургуулийн жилдээ идэвх чармайлттай суралцаж, сурлагын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

      2020-2021 оны сургуулийн жилд Зэвсэгт хүчний Агаарын цэрэг “Цэргийн сургалт бэлтгэлийг төрөл мэргэжлийн цэргийн байлдааны дүрэм, цэргийн сургалтын хөтөлбөрийн стандартад нийцүүлэн Агаарын цэргийн үндсэн болон тайван цагт хүлээсэн үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг хангахад чиглүүлж, орчин үеийн техник, технологийн дэвшил, инновацийг сургалтын тогтолцоонд нэвтрүүлэн, Агаарын цэргийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд оршино” гэсэн зорилгыг дэвшүүлсэн юм.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643