• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙН АНГИУДЫН ШТАБЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЦУГЛАРАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2020-10-21 14:25:00
Үзсэн: 998

АГААРЫН ЦЭРГИЙН АНГИУДЫН ШТАБЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЦУГЛАРАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2020-10-21 14:25:00 Үзсэн: 998



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 2019-2020 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Агаарын цэргийн ангиудын штабын удирдах ажилтны цугларалтыг “Удирдлагын манлайлал-бэлэн байдал, штабын бэлтгэлжилт” сэдвээр 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү цугларалтыг Агаарын цэргийн командлалаас 2 дахь удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

      Агаарын цэргийн ангиудын штабын удирдах ажилтны цугларалтын үйл ажиллагааг нээж Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр оролцогч бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ энэ удаагийн цугларалт анги, салбарын бэлэн байдлыг хангах, штабын бэлтгэл сургалтын чанар байдлыг дээшлүүлэхэд хэрэгтэй мэдлэг, мэдээлэл өгсөн, харилцан туршлага солилцсон, үр дүнтэй сургалт болно гэдэгт найдаж байгааг дурдаж, цугларалтын үйл ажиллагаандаа идэвх чармайлттай оролцохыг хүслээ.

 

      Энэ удаагийн цугларалтаар Агаарын цэргийн ангиудын удирдах бүрэлдэхүүний удирдлагын манлайлал, удирдах ур чадварыг дээшлүүлэх, анги, салбарт удирдлагын менежментийг зөв зохистой хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах, офицеруудын тактикийн мэдлэг, шийдвэр гаргах, цэргийг удирдах, байлдааны баримт бичгийг боловсруулах ур чадваруудыг нэмэгдүүлэхэд чиглүүлэн штабын бэлтгэл сургалтыг чанартай үр дүнтэй зохион байгуулж явуулахад ангиудын штабын удирдах албан тушаалтангуудыг бэлтгэх, шинэ мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор явуулж байна.

      Цугларалтын явцад “Агаарын цэргийн анги, салбаруудад явуулсан шалган туслах ажлын дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны эрх зүйн үндэс, төлөвлөлт”, “Цэргийн дайчилгааны тогтолцооны шинэчлэл – байлдааны бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Сургалт, сэтгэлзүйн бэлтгэлийн харилцан хамаарал”, “Анги, салбарт хөтлөгдөх штабын баримт бичгүүд”, “Анги, салбарт штабын бэлтгэл сургалтыг чанар, үр дүнтэй зохион байгуулж явуулах” “ “Анги, салбарт цэргийн алба, сахилга дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах” “Төрийн болон албаны нууц хадгалалт, хамгаалалтыг сайжруулах” зэрэг сэдвүүдээр тус тус БХЯ, ЗХЖШ, Агаарын цэргийн командлалын албан тушаалтнууд мэдээлэл өгч сургалт, зохион байгуулж явууллаа.

     Цугларалтад оролцож буй бүрэлдэхүүн 10 дугаар сарын 21-ний өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн штабын бэлтгэл сургалт болон Хуурай замын цэргийн командлалын байр, үйл ажиллагаатай танилцан харилцан санал солилцож, туршлага сургамжаа хуваалцсан юм. Цугларалтын төгсгөлд оролцсон  бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Батбаяр батламж гардууллаа.

 

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643