• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙНХЭН 2020 ОНЫ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ОФИЦЕРОО ШАЛГАРУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-10-29 09:56:32
Үзсэн: 1155

АГААРЫН ЦЭРГИЙНХЭН 2020 ОНЫ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ОФИЦЕРОО ШАЛГАРУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-10-29 09:56:32 Үзсэн: 1155



       Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 2019-2020 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Агаарын цэргийн анги, салбаруудын офицеруудын дунд 2020 оны “Мэргэжлийн аварга офицер” шалгаруулах цогцолбор тэмцээнийг 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 337 ангийн байрлалд зохион байгуулан, мэргэжлийн аваргуудаа тодрууллаа.

     Агаарын цэргийн офицеруудын үндсэн мэргэжлийн болон тактикийн мэдлэг, ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг үнэлэх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн бахархал, цэргийн албаны хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, цаашид мэргэжлийн цэргийн сургалт бэлтгэлийг төлөвлөх оновчтой арга зүйг тодорхойлох зорилготойгоор уг тэмцээн явагдлаа.

      Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Батбаяр тэмцээнд оролцогчдод амжилт хүсэж хэлсэн үгэндээ “би та бүхнээр бахархаж байна. Та бүхэн Агаарын цэргийн мэргэжлийн шилдэг офицерууд, асс-ууд, тийм ч учраас энэ тэмцээнд анги, салбар, хамт олноо манлайлаад ирсэн гэдэгт итгэлтэй байна гээд, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх зорилтыг хангахад энэхүү тэмцээн чиглэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж тэмцээнийг нээлээ.

      Тус тэмцээн хоёр шаттайгаар явагдсан ба нэгдүгээр шатыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, салбарууд дотооддоо зохион байгуулан явуулж, шалгарсан нийт 30 гаруй офицерууд хоёрдугаар шатанд оролцон, радиотехникийн, цэргийн нисэхийн, зенитийн пуужингийн гэсэн мэргэжлүүдээр авхаалж самбаа, мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

      Тэмцээнд “Радиотехникийн мэргэжлийн аварга офицер”-ын төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн ахмад Д.Батмөнх,  дэд байрт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахмад Г.Энх-Амгалан, “Цэргийн нисэхийн мэргэжлийн аварга офицер”-ын төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахлах дэслэгч У.Нарангарав, дэд байрт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахлах дэслэгч Б.Дашпэлжээ, “Зенитийн пуужингийн мэргэжлийн аварга офицер”-ын төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлах дэслэгч Б.Бадмаапүрэв, дэд байрт Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлах дэслэгч Б.Мөнх-Учрал нар шалгарч 2020 оны Агаарын цэргийн мэргэжлийн аваргууд боллоо.

 

 

 

 

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643