
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Материал, техникийн хэлтсийн санаачилгаар Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албатай хамтран Зэвсэгт хүчний 337, 353 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалтыг 11 дүгээр сарын 09-ны өдөр зохион байгуулж явууллаа.
Тус сургалтаар бие бүрэлдэхүүнд сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг хүргэх замаар тэдний зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн сэтгэлгээ дадлыг өөрчлөх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол зөрчил гарч буй шалтгаан нөхцөл, үүсэх хор уршгийг таниулах, соён гэгээрүүлж урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгууллаа. Мөн Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албанаас хүн бүр өөрийн эзэмшиж буй техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч хяналт тавьж байхыг зөвлөлөө.