Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар хурандаа Б.Эрдэнэбат Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын даргаар томилогдон, үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Хурандаа Б.Эрдэнэбат нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Цэргийн их сургуулийг Ерөнхий цэргийн команд, штабын офицер мэргэжлээр, 2007 онд Канад Улсад Штабын офицерын дамжаа, 2011 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын дамжаа, 2013 онд АНУ-ын Агаарын цэргийн Команд штабын коллеж, 2017 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллежийг тус тус амжилттай сурч төгссөн.
1996-2020 он хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудад сургалт, соёл хүмүүжил эрхэлсэн орлогч, батальоны штабын дарга, штабын орлогч, дайчилгаа жагсаал анги эрхэлсэн орлогч, ажиллагааны ахлах, Захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудад тус тус дэвшин ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс энэхүү хариуцлагатай албанд томилогдоод байна.